Хүн
гэдэг урмын, басхүү сэтгэлийн амьтан. Харин монголчууд бид ид хийж
бүтээж байгаа хүмүүсээ тэр бүр үнэлдэггүй, тэртээ хойно нь харамсан
халагладаг гашуун туршлагатай улс. Тэгвэл энэ их бухимдалтай нийгэмд
гэрэл гэгээ нэмж, чимэг нь болж яваа, олны орой манлай болсон эрхмүүдийг
таниулж, бүтээж буй үйлсийг нь сурталчлах, хөхиүлэн дэмжих зорилго
бүхий "GRAND PEOPLE 2012" ёслол хүндэтгэлийн ажиллагаа гурав дахь
удаагаа болох гэж байна.
Уншигч авхай та үйл ажиллагааны маань
нэр өөрчлөгдсөний анзаарсан биз. Тийм ээ, бид жил бүр уламжлал болгон
зохион байгуулсаар ирсэн “Grand lady” ёслолоо өргөжүүлэн тухайн
жилийнхээ “Grand man”-ыг ч мөн шалгаруулан алдаршуулахаар шийдсэн.
Монгол гэрийн хос багана лугаа зэрэгцэн орших эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн
давтагдашгүй онцлог ертөнц нэгдэн нийлснээр хүний орчлон бүрэлдэн
тогтдог жамтай билээ.
Уламжлалт зургаан салбарт нэр дэвшигчдээ
редакцийн хамт олон сонгож, харин шилдгийн шилдэг эрхмийг шалгаруулах
эрхийг эрхэм уншигч танд үлдээж байна. 2013 оны 3-р сарын 15-нд болох
тус ёслолын ажиллагааны санал асуулгыг фото мэдээллийн www.grandnews.mn цахим хуудсаар авч байгаа тул ид бүтээж туурвиж байгаа энэ л хүмүүстээ урам хайрлан дэмжиж, саналаа өгөхийг уриалж байна.
Саналаа ЭНД дарж өгнө үү.