Хувийн хэвшлийнхэн авлигын эсрэг аянд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.03.09-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийнхэн авлигын эсрэг аянд нэгдэв

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ноос санаачлан өрнүүлж буй “Авлига би авахгүй, би өгөхгүй” аянд хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж эхэлжээ. НЗДТГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, УБЕГ, МХЕГ зэрэг төрийн томоохон байгууллагуудыг нэгтгээд байсан тус аянд хувийн хэвшлийн байгууллагуудын анхдагч болж “Цаст групп”-ийн хамт олон нэгдсэн байна.
“Цаст групп”-ын захирал Н.Баярсайхан, “Цаст Констракшн” ХХК-ы гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг, “Цаст Импекс” ХХК-ы санхүү эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, “Цаст Ривер Саундс” ХХК-ы гүйцэтгэх захирал Г.Мөнхбилэг болон группийн ажилчид авлигаас ангид байх амлалтын дэвтэрт гарын үсэг зурж,авлигын дуу хоолойгоо нэгтгээд байна.

Аянд нэгдсэн байгууллагуудад АТГ-аас авлигатай холбоотой хуулийн талаар мэдээлэл өгч, МЗХ-ноос “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяны талаар тодорхой мэдээлэл хүргэн, “Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа” лекц уншиж байгаа юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж