“Тэмээн поло-2013” фестиваль болж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.09-нд нийтлэгдсэн

“Тэмээн поло-2013” фестиваль болж байна

“Тэмээн
поло-2013”  өвлийн фестиваль өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ суман дахь
“Чингисийн хөшөө” цогцолборт болж байна. Тэмээн полог үндэсний аялал
жуулчлалын брэнд болгох боломжтой гэж үзсэн учраас энэ жилийн фестивальд
яам, агентлагууд онцгой ач холбогдол өгөн зохион байгуулж байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Соёл, спорт аялал жуулчлалын
сайд Ц.Оюунгэрэл нар үг хэлж фестивалийг нээсэн бөгөөд одоогийн байдлаар
эхний шатны тэмцээнүүд эхлээд байна.  

Уг фестивалийн үеэр
хурдан тэмээний улсын аварга шалгаруулах уралдаан, сайхан тэмээтэй хос
/гоё ганган тэмээтэй үндэсний хувцастай хос шалгаруулалт/, тэмээчдийн
хөгжилтэй буухиа тэмцээн зэргийг мөн зохион байгуулах юм.   

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж