Оюутнууд ерөнхийлөгчөөс амлалтаа биелүүлэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Оюутнууд ерөнхийлөгчөөс амлалтаа биелүүлэхийг хүслээ

Оюутны эрх ашгийг хамгаалах
зорилгоор байгуулагдсан оюутнуудын зөвлөл МУ-ын  Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийг  ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амласан оюутны тэтгэлэг
олгоно  гэж  амласан амлалтаа  биелүүлэхийг хүслээ. Хэдийгээр
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа оюутнуудад 108 мянган төгрөгийн стипент
олгох асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан ч одоо хүртэл
тодорхой үр дүнд хүрээгүй  байгаа юм. Оюутнууд Ерөнхийлөгчийг амлалтаа
ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж