Жингээ барьдаг оддын нууцаас

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Жингээ барьдаг оддын нууцаас

Ертөнц тэр чигтээ л бага жин, таргалалтын эсрэг “ марафон гүйлтэд “ оролцон өрсөлдөж байна. Тэднийг одууд хошуучилж байна гэхэд бас нэг их хилсдэхгүй.

1. Хөдөлгөөнөөр эмчлэх
Рене Зеллвегер (Renee Zellweger) зөвхөн иог болон хэрэглэлтэй дасгалаар уйгагүй хичээллэсний үр дүнд жингээ хасч чадсан. Тэрээр "Брижет Жонсын өдрийн тэмдэглэл" киноны зураг авалт дууссаны дараа өөрийн жинг хэвийн төвшинд хүргэхийн тулд фитнес танхимд бүтэн өдрийг зориулдаг байж. "Эцэст нь би бүх л илүүдэл жингээ хогийн сав руу чулуудаж орхиод, харин гэртээ цэмцгэрхэн амьтан л буцсан" хэмээн тэрбээр омог бардам мэдэгдсэн гэдэг. Жүжигчин Сара Жессика Паркер (Sarah Jessiсa Parker) хүүгээ төрүүлсний дараа арван кг гээж чадсан. Гэхдээ мэргэжлийн дасгалжуулагчаар ажилладаг өөрийн ах Тимотигийн тусламжаар л даа. Тэр хүүгийнхээ хамт өдөрт нэг цаг тогтмол явган алхаж, дараа нь нийтэд зориулсан цуврал дасгалыг хагас цаг хийдэг байж.

2. “Тэмээний” жор
“Оскар” зэрэг томоохон арга хэмжээний өмнө 32-36 размерийн даашинзад “багтах”-ын тулд одууд солиорсон мэт л болцгоодог.Тэд хамгийн бүдүүлэг, харгис ч гэж болох тураах аргыг үг дуугүй сонгодог. Хоолоо сойх. Шингэн уухаас татгалзах. Эсвэл бөөрний үйл ажиллагааг эрчимжүүлэгч элдэв ургамлын ханд хүртдэг. Тэдний энэ тэнэглэлийг эмчийн хяналтгүй дагаж мөрдөж хэрхэвч болохгүй. Тэднийг даган дуурайсан таны бие махбодь хямарч эвгүйрхэн,ухаан алдаж ч болно. Тийм болохоор бид оддын хэрэглэх дуртай энэ жорыг “тэмээний жор” хэмээн нэрийдсэн.

3. Хуурмаг хоол
Зураг авалтын өмнө Мэг Райан (Meg Ryan) овьёосны нэвс заавал хэрэглэдэг. Харин Риз Уитерспун (Reese Witherspoon) аливаа амттан, тосорхог хоолноос шууд татгалздаг гэнэ. Ума Турман (Uma Thurman) хүү төрүүлснийхээ дараа маш хурдан турсан. Тэр өдөрт таван удаа маш бага хэмжээгээр хооллож, улмаар цагаан хоолтон болсон. Буурцгийн төрлийн хүнсийг түлхүү хэрэглэдэг. Харин Салма Хайек (Salma Hayek) өдөрт 1200 калорийн хүнс л хэрэглэх болсон. Энэ нь шош бөгөөд өдрийн хоолны 50 хувийг эзэлдэг. Харин дөнгөж 20 хувь нь тослог хүнс байдаг аж. Хуурмаг хоолоор бүсээ чангалдаг нь түүний сайхан бие цогцсын нууц аж. Женнифер Анистон (Jennifer Aniston) бас л ийм арга замыг сонгосон. "Энэ бол амьдралын хэв маяг болохоос биш хоол бус” хэмээн хатагтай Брэд Питт мэдэгджээ. Үүнээс гадна чухал ёслол, арга хэмжээний өмнө одод кофеноос шууд татгалздаг. Учир нь кофе хэрэглэсний дараа нүдний доод хэсэгт цэнхэр туяа үүсч, гэдэс томордог гэх.

4. Гуалаг биеийн “хуурмаг “ дүр
Гадаад дүр төрхөө хувиргах хугацаа байхгүй үед биеийн тодорхой хэсгүүдийг сонгон дасгал хийдэг. Нуруу, мөр, тааз, гэх мэт. Ямар ч эмэгтэй хүн өөрийн биеийн өө согогийг сайн мэднэ. Тэр тусмаа жүжигчид бүр ч. Николь Кидман (Nicole Kidman) л гэхэд усан сэлэлт, кикбоксоор хичээллэдэг. Үүний үр дүнд түүний хавчиг мөр зураг авалтын үед засагдаж биеийн зөв харьцааг бий болгож чаддаг.

5. Эрс тэс ойлголт
Генд суучихсан байгалийн таагүй өгөдлийн эсрэг гоо сайхны мэс заслаас өөр ямар ч арга чарга бидэнд байхгүй. Кайли Миноуг (Kylie Minogue) гэхэд бие галбираа гоо сайхан харагдуулахын тулд гоо сайхны мэс засалд нэг бус удаа ороод амжсан гэдэг. 34 настай дуучин маань нүүрний үрчлээг арилгахын тулд курс тариа хийлгэсэн, мөн уруул болон өгзгөө татаж засуулсан. Гэвч эцэст нь тэр сэтгэл дундуур үлдсэн. “Арьсаа татуулснаас хойш нүүр бадайрч, мэдээ алдан тун таагүй байх болсон. Ярихдаа хөмсгөө ч хөдөлгөж чадахгүй таталдаад тун эвгүй байдаг” хэмээн тэр ярьжээ. Харин Деми Мур (Demi Moore) –ын хувьд гоо сайхны мэс заслыг шүтэгч хэвээр үлдсэн. Гэвч саяхан түүний селикон өө сэвгүй нэрийг нь хорон онигоонд хутгаж орхисон юм. Өөрөөс нь 14 насаар дүү сайхан залуу Колин Фарреллтай (Colin Farrell) болзсоны дараа түүний чихэнд “ Хиймэл хөхтэй эмэгтэйтэй ямар эвгүй байсан гээч. Яг л чулуу тэвэрч байгаа юм шиг” гэсэн хов яриа сонсогджээ. Тиймээс ямар ч тохиолдолд шийдвэр гаргахаасаа өмнө дахин дахин тунгаан бодож үз.

Энэ бүгд бол одуудын л жор. Харин эгэл жирийн бүсгүйчүүд илүүдэл жингээсээ
хэрхэн хагацдаг юм бол.

Бодит, авууштай нэгэн түүхийг өгнүүлье. Багагүй хүч, тэвчээр гаргасны эцэст Германы иргэн Ане Петерлик 11 сарын дотор 80 килограмм жинг хасч чадсан байна. Эхний найман өдөр тэр маш хатуу дэг сахисан: Өдөрт 5 литр ус, 2 литр жимсний цай уусан байна. Үүний дүнд 10 килограмм жинг хаяж чаджээ. Дараагийн 10 килограммыг хоёр долоо хоногт хассан. Энэ үед хоолыг өдөрт 250 калорийн илчлэг агуулсан уураг-соеогийн холимог шингэнээр орлуулсан. Дараа нь жин санаж байснаар арай багаар хасагдаж байсан. Дараагийн гурван сард Анигийн жин 28 килограммаар буурсан. Энэ үед тэр жимс, ногооны салат, бага калортай иогурт хэрэглэж байжээ. Энэ нь өдөрт 1000 калори авч байна гэсэн үг. Үлдсэн саруудад энэ дэглэмээрээ холлохын зэрэгцээ дасгал хийсэн. Тэр дасгалаа 5 минутаас эхлэн нэг цаг хүртэл аажмаар хугацааг нь нэмэгдүүлсэн. Үүний дүнд 32 килограммыг гээсэн. Тэрээр одоо 1,73 см өндөртэй . 58 килограмм жинтэй. Түүний өмсч байсан хувцасны размер 56-36 болж буурсан аж. Та турахыг хүсч буй бол одуудын “синдром”-оор өвчлөлгүй харин тууштай эрүүл мэнддээ хордуулахгүй аргыг л сонгоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж