100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ-ний хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хос мастер” шатрын академи дээр боллоо. Тэмцээнд 50 гаруй тамирчин швейцарь системээр есөн өрөг тоглосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүрийн шилдэг найман тамирчин ирэх тавдугаар сард болох улсын аваргын шигшээ тэмцээнд оролцохоор болжээ. Мөн эхний таван байрт шалгарсан даамчид ирэх сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авчээ. Энэ оны 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд Узбекистаны Ташкент хотноо болно.
УАШТ-ний хагас шигшээн дүн гарахад эрэгтэйчүүдээс дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд 15 оноогоор тэргүүлж, их мастер Д.Эрдэнэбилэг, спортын мастер С.Даваадорж нар удаалжээ. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Г.Энхтуяа тэргүүлж, спортын мастер М.Хишигбаяр, дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран нар эхний байруудыг эзэлжээ.
2013 оны 100 буудалт даамын УАШТ-ны шигшээд шалгарсан найман тамирчин ирэх тавдугаар сард шигшээ тэмцээнд өрсөлдөх юм. Шигшээд шалгарсан найман тамирчныг танилцуулбал.
Эмэгтэй:
- Г.Энхтуяа
- М.Хишигбаяр
- Э.Мандахнаран
- У.Цэрэндолгор
- Ж.Гэрэлчулуун
- Г.Амгалан
- Н.Батцэцэг
- Н.Алтанчимэг
Эрэгтэй:
- Г.Гэрэлболд
- Д.Эрдэнэбилэг
- С.Даваадорж
- Р.Манлай
- Э.Энх-Эрдэнэ
- Ч.Хашчулуун
- О.Түвшинболд
- И.Гансүх
Ч.БОЛ