“Гялбаа” сэтгүүлийн шинэ дүр төрх

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

“Гялбаа” сэтгүүлийн шинэ дүр төрх

“Гялбаа” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Хотын хэмнэл, fashion, life style, урлагийн амтыг мэдрүүлдэг тус сэтгүүлийн гуравдугаар сарын нүүр хуудсыг загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ, Б.Ялгуун, Ю.Балжидмаа нар чимжээ. Тэд тун удахгүй Японы нийслэл Токио хотод болох Mercedes-Benz  fashion week Tokyo шоунд Ariunaa Suri буюу дизайнер С.Ариунаагийн загваруудыг амилуулах юм. 

“Гялбаа” сэтгүүүлийн энэ удаагийн дугаар таныг “Алс холын гайхамшиг руу” аялуулах нь ээ. Эмэгтэйчүүдийн баярт зориулан гаргасан  тус сэтгүүлийн шинэ дугаараас загварын ертөнцийг үүрд өөрчилсан эмэгтэй дизайнеруудын тухай болон тэрс үзэлтэн, феминист Симон Дэ Бовуарын уран бүртээлийн замналыг уншиж болох нь ээ. Мөн хаврын гоёл болсон 2013 оны пальтоны чиг хандлагыг тольдон blues, soul хөгжмийн урсгалын талаарх сонирхолтой мэдээллийг уншаарай.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж