Үндэсний бүтээмжийн шагнал гардуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Үндэсний бүтээмжийн шагнал гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш ээлжит Үндэсний бүтээмжийн шагналыг гардуулах ажээ. Тус шагнал Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит бөгөөд анх 1999 онд олгож эхэлжээ. Уг арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа ба жил бүр таваас зургаан бүтээлч компанийг  шалгаруулдаг юм байна. Өдгөө нийт 49 компани энэ шагналын эзэн болжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуу, Монголын бүтээмжийн төвийн ТУЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Өнгөрсөн 2009 оны бүтээмжийн шагналын эзнээр Ньютел ХХК, Тавантолгой ХК, Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит ХК, ХААН банк, Шилмэл загвар ХХК тодорсон байна. Эдгээр байгууллагыг шагнасан Алтан цом, батламж бичгийг маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд гардуулах аж. Ньютел ХХК нь энэхүү шагналыг хоёр дахь удаагаа хүртэж буй анхны байгуулага юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж