Төмөр зам төслийг бондын мөнгөөр санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

Төмөр зам төслийг бондын мөнгөөр санхүүжүүлнэ

Засгийн газрын хуралдаан өчигдөр хуралдаж,  хаврын бүтээн
байгуулалтын зарим ажилтай танилцаж, хэлэлцэн баталсан байна. Тухайлбал,
Шинэ төмөр зам төслийн
2013 оны эхний санх
үүжилтэд
шаардагдах 200 сая ам.долларын х
өрөнгийг “Чингис” бондын эх үүсвэрээс Хөгжлийн
банкаар дамжуулан санх
үүжүүлэхийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны ТУЗ-ын даргад даалгасан байна. Мөн Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг,
Х
өөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр
замын суурь б
үтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг
сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэл
ийн төмөр замын суурь бүтцийн
барилгын ажлыг г
үйцэтгэх
зэрэг ажлыг энэ х
өрөнгө
оруулалтаар хийх юм байна.

 
Энэ жил нийслэлийн автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул болон Сэлбэ
голын даланг дагуулан барих Хурдны замын санх
үүжилтийн эхний ээлжинд шаардагдах
200 сая ам.долларын х
өрөнгийг мөн
“Чингис” бондоор санх
үүжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн
байна. 
Харин “Тавантолгойн нүүрсний
уурхайг т
үшиглэн барих 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцын энэ оны санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна.  

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж