
“Хурд” хамтлагийн өнөөдөр 19.00 цагт “Grand Khaan Irish”-т Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ханьдаа дуулъя” цэнгүүнээ хийх гэж байгаа билээ. Энэ удаагийн цэнгүүн нь “Хурд” хамтлагийн зүгээс фенүүддээ зориулж буй онцгой бэлэг юм. Учир нь энэ жил бол “Хурд” хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд өөрсдийн үнэнч фенүүдээ баярлуулахаар ийнхүү эхний бэлгээ задлалаа. Бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан энэ цэнгүүн нь хаврын хамгийн анхны “VIP” тоглолт болж байгаа “Хурд”-ын эмэгтэйчүүд, ээжүүдийг магтан дуулсан хит дуунууд энэ л танхимд амьд хөгжмийн хэмнэл дор эгшиглэх нь ээ.
15 хавар таньтай бүсгүйчүүдийг баярлуулж байгаа “Хурд” энэ жил бүр ч онцгой бэлэг бэлдсэн аж. Тэд эрхэмсэг тансагийн дээд Кристиан Диорын гарын бэлгийг баярын цэнгүүнд ирсэн бүсгүй болгонд зориулах бөгөөд тасалбар авсан хүмүүст баярын тансаг ширээ бэлдсэн байгаа гэдгийг дуулгасан шүү.
Мөн найз нөхөд хамт олноороо ширээгээ 4-10 хүний суудалтайгаар засуулж болох гэнэ. Үзэгчдийн тоо хязгаартай уг цэнгүүний тасалбар нь 160 мянган төгрөг. Та тасалбараа цэнгүүн болох “Grand Khaan Irish”-с очиж аваарай.