Их Британийг рок домог төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

Их Британийг рок домог төлөөлнө

“Евровишн” олон улсын тэмцээнд нэгэн дуулиан гарах нь тодорхой болов. Европын наадамд Их Британийг 61 настай рокийн домог болсон дуучин Бонни Тайлер төлөөлнө. Тайлер өөрийн шинэ Rocks & Honey цомогт орох «Believe in me» дууг дуулахаар болжээ. Дезмонд Чайлд зохиосон шинэ зохиомжийн шилдэг реклам нь Тайлер болох ёстой гэнэ. Бонни Тайлер энэ наадмын хамгийн өндөр настай дуучдын тоонд багтаж байгаа. Түүнээс өмнө 75 настай Энгельберт Хампердинк ба "Бурановские бабушки" (Бурановын эмээ нар) хамтлагийн хамгийн өндөр настай нь 76 насандаа уг наадамд дуулж байлаа.

Их Британи домогт одод ихээхэн найдлага тавьж байгаа юм. Хамгийн сүүлчийн удаа наадмын Гран-при 1997 онд Ир Британид ноогдсон байв. Тэр үед Katrina and the Waves хамтлагийн дуулсан "Love shine a light" дуу 227 оноо авсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж