МИАТ-ыг ТУЗ-ийг хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

МИАТ-ыг ТУЗ-ийг хуралдуулна

Өчигдөр Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар МИАТ компанид үүсээд байгаа нөхцөлд байдлыг хэлэлцжээ. Хуралдаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар оролцож мэдээлэл хийсэн байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нар сая мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Засвар техникийн газрын 96 хүн халагдах өргөдлөө өгөөд байгаа. Тиймээс ТУЗ-ийг дахин хуралдуулах, үүний дараа халагдах хүсэлтээ гаргасан ажилтнуудын асуудлыг шийдэхээр болжээ. Үндсэндээ техникийн ажилтнуудын хувьд орон тооны илүүдэлтэй, нүсэр баг ажиллаж байгаа, инженер технийкийн 30-аад ажилтан байхад хангалттай гэдэг мэдээллийг ТӨХ-ны дарга Д.Сугар хэлж байна. Өнөөдөр орой Өмнөд Солонгосоос техникийн мэргэжлийн баг ирэх аж. Учир нь одоо ажиллаж байгаа Засвар техникийн газар МИАТ-ын онгоцонд нислэгийн аюулгүй байдлыг хангасан дүгнэлт гаргаж, нислэгт хүлээлгэж өгөхөөс татгалзаад байгаа. Мөн түүнчлэн МИАТ компанийг цаашид гадаадын менежмэнтийн багаар удирдуулж болох юм гэдгийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хэллээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж