Испанийн хааны ордны ажилтнууд ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

Испанийн хааны ордны ажилтнууд ажил хаяна

Испанийн хааны орнуудын ажилтнууд цалингаа хасахыг эсэргүүцэн анх удаагаа ажил хаялт хийх болсон тухай CSI-F (Central Sindical Independiente y de Funcionarios) үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд тулгуурлан Associated Press мэдээлж байна.

Ажил хаялтыг энэ сарын 28-29-нд буюу католикийн Улаан өндөгний баярын өмнөх долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад хийхээр төлөвлөсөн байна. Түүхэн дурсгалт газруудын үйлчилгээний салбарын хөлсний ажилтнууд болох 500 орчим ажилтнууд дээрх арга хэмжээнд оролцоно. Эдгээр өдрүүдэд, хааны гэр бүлийн тогооч, үйлчлэгчид мөн цэцэрлэгчид зэрэг хааны шилгээнүүдийн ажилтнууд ажиллахгүй юм байна.

Хаантны гэр бүлийнхэн дээрх арга хэмжээнээс болоод хохирохгүй гэж I Хуан Карлосын төлөөлөгч мэдэгдэв. Үүний зэрэгцээ  жуулчдын анхаарлыг ямагт татдаг Сан Лоренцо Дель Эскориал хийд, дарангуйлагч Франсиско Франког нутаглуулагдсан “Амь үрэгдэгсэдийн хөндий” гэсэн хоёр алдартай газрууд хаагдах бөгөөд ажил хаялтын улмаас нийтдээ 100 мянгаад хүн уран барилгын янз бүрийн дурсгалуудыг сонирхож чадахгүйд хүрээд байна.

Музейн ажилтнуудын цалинг 15 хувиар хорогдуулаад ажиллах цагийг нь сунгасгахаар Засгийн газар шийдсэн учраас ажилтнууд нь ажил хаялт хийхээр болсон гэдгийг эсэргүүцлийн арга хэмжээг зохиогчид ярьж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж