“Ододтой бүжиглэе” шоуны ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“Ододтой бүжиглэе” шоуны ялагч тодорлоо

Америкчуудыг байлдан дагуулж, олон мянган үзэгчдийн анхаарлын төвд байсан “Ододтой бүжиглэе” өчигдөр ялагчаа тодрууллаа.
Тэргүүн байранд “Pussycat Dolls” хамтлагийн гоцлол дуучин Scherzinger шалгарлаа.
Хоёрдугаар байрт олимпийн алтан медальт уран гулгагч Evan Lysacek, гуравдугаар байрт спортын сурвалжлагч Erin Andrews орсон байна.

“Pussycat Dolls” хамтлагийн гоцлол дуучин Scherzinger түрүүлэх нь бараг тодорхой байсан. Тэрбээр үзэгчдээс их санал авч, бүжгийн гүйцэтгэл дээрээ шүүгчдээс ч өндөр үнэлгээ авч байсан юм.
Харин хоёрдугаар байрны хувьд Evan Lysacek, Erin Andrews хоёрыг эн тэнцүү байсан хэмээн дүгнэж байгаа эцсийн үзүүлбэрийн дүн голлох нөлөө үзүүлсэн байна.
Өнгөрсөн даваа гаригт Andrews түүний хамтрагч Maksim Chmerkovskiy нар маш чадварлагаар үзүүлбэрээ үзүүлж 55 оноотой болсноор уралдааныг тэргүүлж байсан Scherzinger, Hough нартай оноо тэнцээд байсан билээ.
Харин мягмар гаригт эцсийн шатанд шалгарч үлдсэн гурван хос “Аргентин танго” хийсэн ба шүүгчид хаалттай хэлэлцэн, дүнгээ танилцуулсан юм.
“Энэхүү уралдаан 10 үе шаттай явагдсан. Өнгөрсөн тэмцээнүүдийн үед өнөөдрийн тангог шүүсэн шиг хэцүү үе гарч байсангүй. Өнөөдрийн шийдвэрийг гаргахад маш хэцүү байлаа. Гурван хос маань маш чадварлаг, бүгд сайн гүйцэтгэл үзүүлсэн” хэмээн тэмцээний шүүгч Len Goodman хэлсэн байна.
Tom Bergeron ялагчийг зарлахад Scherzinger ихэд гайхаж хүлээж авсан ба баярлан дэвхцэж, сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хашгиран хамтрагч Hough-ыг тэврэн авсан байна.
Тэрбээр хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан Lysacek болон түүний хамтрагч Anna Trebunskaya нарт үнсэлт илгээжээ.
Lysacek-ын хувьд шүүгчдийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа хэлээд “аман хүзүү”-нд орсондоо баяртай байна хэмээжээ.
Энэхүү шоунд ТВ шоуны од Kate Gosselin, Playboy-н модел байсан жүжигчин Pamela Anderson гэх мэт алдартай хүмүүс оролцсон ба төгсгөлийн шатыг 21,6 сая үзэгч үзсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж