Наниг улаан хуудас авмагц цагдаа дууджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Наниг улаан хуудас авмагц цагдаа дууджээ

Аваргуудын лигийн 1/8 шигшээд учраа таарсан “Реал”-“Манчестер Юнайтед”-ын тоглолтын талаархи дуулиан намжаагүй л байна. Тус тоглолтод Английн багийн хөлбөмбөгч Нани өрсөлдөгч рүүгээ жийж орсныхоо төлөө улаан хуудас хүртэж талбайгаас хөөгдсөн билээ. Тэгвэл шүүгч Нанид улаан хуудас өргөмөгц “Улаан чөтгөрүүд”-ийн нэгэн хөгжөөн дэмжигч гэр рүүгээ цагдаа дуудсан ажээ.

18 настай “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигч залуу яагаад цагдаа дуудах болсон шалтгаанаа содноор тайлбарлажээ. Түүний хэлснээр бол шүүгч алдаатай шийдвэр гаргасан гэж үзээд дуудмаар санагдсан юм байна. Гэхдээ тэрээр худлаа дуудлага өгч, цагдаа нарын цагийг хороосноо хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан гэнэ. Харин цагдаа нар дэндүү их сэтгэлээр унасан, бухимдсан залууг хараад ямар нэгэн шийтгэл оноолгүй буцснаа мөн мэдүүлжээ.

Р.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж