Могенс Ликкетофтын айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Могенс Ликкетофтын айлчлал өндөрлөлөө

Данийн Вант Улсын Фолькетингийн дарга Могенс Ликкетофтын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофтын айлчлал амжилттай өндөрлөлөө. Төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд айлчилсан юм. Тэд өнөө өглөө /2013.03.06/ 08 цаг 15 минутад эх орон руугаа буцлаа.

Ноён Могенс Ликкетофт тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Данийн парламентын дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэв.

Зочид айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзаж,  цаашид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дулааны шугам сүлжээ, хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтынхаа талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Данийн Вант Улсын Парламентын дарга ноён Могенс Ликкетофт нар Төрийн ордноо сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Түүнчлэн ноён Могенс Ликкетофт Нийслэлийн Налайх дүүрэгт зочилж, Данийн Вант Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Данида”-ын санхүүжилт, Дани-Монголын нийгэмлэг, Монгол-Данийн нийгэмлэгийн тусламжтай хэрэгжиж буй “Нийгмийн түншлэлийн сүлжээг Монголд бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт айлчлалынхаа гурав дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй “Оюутолгой” төслийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж