Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 7/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 7.8 сая ам.доллар 1402.37-1405 төгрөгийн ханшаар худалдах санал ирсэн бол Монголбанкнаас энэхүү арилжаанд оролцсонгүй. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд санал ирүүлээгүй ажээ. Мөн гадаад валютын своп, форвард хэлцэл хийсэн бөгөөд энэ үеэр банкууд 20 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх санал ирүүлсэн бөгөөд саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР