
З.Баянсэлэнгэ гишүүн илтгэлийнхээ дараа оюутан залуучуудын санал хүсэлтийг сонсож мөн тэдний сонирхсон асуултуудад хариулт өглөө. Оюутан залуучууд З.Баянсэлэнгэ гишүүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлж дэмжиж байдагаа илэрхийлж “Оюунлаг оюутан” аянтай хамт нэг өдрийг сэтгэгдэл өндөр өнгөрүүллээ.
“Оюунлаг оюутан” аян 2013 оныг дуустал үгэлжлэх бөгөөд УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн ажлын албаны дарга Г.Энхтөр улсын болон хувийн бүх их, дээд сургуулиудтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдэгээ хэлж байсан. УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн ажлын албатай холдогдох утас: 260640 юм байна.