Сэм Мендес дахин Бондыг найруулахгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Сэм Мендес дахин Бондыг найруулахгүй

Алдарт Жеймс Бондын хамгийн сүүлд гарсан “Skyfall” киног бүтээсэн найруулагч Сэм Мендес кино сонирхогчдын хувьд хэзээд хамгийн сонирхол татам бүтээлүүдийн нэг байдаг тус киноны 24 дахь цувралыг хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр саяхан “Empire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлхий даяар нийт 1.1 тэрбум ам.долларын орлого олсон Бондын дараагийн цувралыг хийх бодолгүй байгаа талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.

Учир нь Мендес өдгөө театрын хэд хэдэн бүтээлд дээр ажиллаж байгаа бөгөөд кино ертөнцөд түүнийг Жеймс Бондын шинэ цувралыг дахин хийнэ гэсэн таамаг олны дунд их байсан юм. Тэрээр “Майкл Эптед, Барбара Брокойль нарын шилдгүүдэд би үүнийг санал болгомоор байна. “Skyfall" надад мэргэжлийн тал дээр маш олон зүйлийг өгсөн ч энэ жил миний хувьд "Charlie And The Chocolate Factory", "King Lear"-аас эхлээд театрын бүтээлүүд дээр илүү анхаарлаа хандуулах бодолтой байна” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж