“Витамен” буюу хижээл эрчүүдэд илүүдэхгүй санаа

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

“Витамен” буюу хижээл эрчүүдэд илүүдэхгүй санаа

“Дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэсэн үгсийг сонсоод танд эр хүний ямархуу дүр төрх төсөөлөгддөг вэ. Магадгүй хэн нэгэнд нь үй түмэн үүрэг хариуцлага үүрч явдгийн илрэл болох уутанцар үүсч цэлхэрсэн нүд, ядрангуй царай л санаанд нь орох байх. Гэр бүл, хууч өвчин, хэвшсэн ажил, харин амралт нь баярын ширээ, зуслангийн хашаанд нарлахаар л хязгаарлагдана. Мэдээж уйтгартай. Гэхдээ гайхахаар зүйл энд огт алга. Ихэнх эрчүүд ингэж л амьдардаг шүү дээ.

Өөр нэгэн дүр зураг. Ихэмсэг, цэмцгэр төрх, наранд борлосон царай, оч гэрэлтсэн нүдтэй жавхаалаг эр. Ажил дээрээ бол шинэ төслийг хэрэгжүүлэх эрч хүчээр дүүрэн, харин амралт нь залуухан найз бүсгүйн хамт уулын цанаар зугаацах. Ийм эрчүүд мэдээж тун цөөн. Гэхдээ л бий.  Хорь, гуч, дөчин настнууд л тэдний үе чацуутан мэт харагдах байх л даа.   

Тэмүүлэл дүүрэн амьдарч чаддаг эрчүүдийн  албан ёсны нэр нь “Витамен”. / «vita»-амьдрал харин «man»-эр хүн/. Энэ үг нь өнөөдөр илүү өргөн утга агуулгыг илэрхийлэх болсон. Энэ бол үзэгдэл биш, зайлшгүй дагах дүрэм ч биш. Харин өнөөгийн эрүүл саруул эр хүний бодит дүр төрх. Харин яаж ийм байх вэ?  

Бараг ихэнх эрчүүд 35 хүртлээ амьдралын хэв маягаас үл хамааран, цоо эрүүл бас дур булаам харагдаж чаддаг. Насны энэ хязгаарыг давах тэр л мөчөөс эхлэн хэн чөлөөт цагаа спорт танхимд өнгөрүүлдэг, хэн нь TV-ийн дэлгэцийн өмнө чипс тэврэн суудгийг амархан ялгаж болдог. “Гучин тавт”-ын  өндөрлөгөөс “уруудах” энэ л үед эр хүний хувийн амьдралд анхны таагүй асуудал тулж ирнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар ирсэн сонор соргог эрчүүдийг ч энэ асуудал тойрдоггүй. Тодруулбал, урхагт өвчин ужгирч буйн сэтгэл шаналгасан  шинж тэмдгүүд, “насны онцлог”-ийг илэрхийлсэн элдэв өөрчлөлтүүд “өндийж” зовоох болно. Тэгээд яах болж байна.

Эрчүүдийн шинэ амьдралын хэв маяг нь зөвхөн  “мөнгөтэй” эрчүүдийн хүрч болох хүсэл гэсэн эндүү ойлголт байдаг. Харин  бодит амьдрал дээр бол  үүний эсрэг хууль үйлчилнэ. Хэн шинэ амьдралын дүр төрхийг өөртөө сонгоно тэр түүний дүрмээр  амьдарч амжилтад хүрдэг.   

1. Гадаад төрхөндөө  анхаарал тавь.
Хэдий болтол үл ялиг жижиг зүйлс таны  хийморийг унагаж, сэтгэлийг тань тавгүйрүүлэх юм бэ. Тоостой гутал, соусны толботой цамц, тос болсон өмд. … Цэвэрхэн гялалзсан гутал таны өөртөө итгэх итгэлийг тань хөглөж байдаг бол харин тоос татсан гутал аз нь харьсан амьтны төрхтэй л болгоно.  

2. Хоолны дэг барь.
Зөвхөн чанартай хүнсийг л хэрэглэ. Дээр нь дэглэм барь. Бага хооллох нь тустай гэдэг бүгдэд ойлгомжтой. Харин амт, үнэр, хоолны ширээний тансаг засалтаас таашаал авах нь түүнээс ч дутуугүй чухал зүйл. Зоог барих үед боломжит бүх л хүртэхүйгээ идэвхитэй ажиллуулах нь  цадахаас илүүтэй таашаал авдаг. Хэтрүүлэн идэх нь эрүүл мэнд төдийгүй таны гадаад төрхийг  ч гундуулж  дөнгөнө.

3. Согтууруулах ундааг хязгаарла.
Ажил хэргийн зоогон дээр бага зэргийн коньяк, үдшийн болзоонд хундага дарс ямар ч асуудалгүй. Харин ухаан алдталаа угсарч уувал яадгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй  мэдэх  хойно

4. Спортоор тууштай хичээллэ
Спорт таны гадаад төрхийг  эергээр өөрчлөхийн нэг адил амьдралын эрч хүчийг эрчимжүүлнэ. Аливаа спортоор хичээллэдэг хүн илүү тэвчээртэй,  тайван, стресст автахгүй, өвдөх нь бага байдаг.

5. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавь
Орчин үеийн анагаах ухаанд зөвхөн эр хүний физиологийн онцлогоос үүдэлтэй  “Эрчүүдийн эрүүл мэнд” гэсэн ойлголт түлхүү яригдах болсон.  Үргүйдэл, түрүү булчирхай, бэлгийн сулрал зэрэг эр хүнд хамаарах өвчлөлийн тухай ярьж байна л даа. Асуудлын гол нь эрчүүд амьдралаас таашаал авах ид үедээ өвчнөө хүндэрснийг мэддэгт байгаа юм. Бэлгийн амьдрал зогсч, урт удаан хугацааны эмчилгээ хийлгэхдээ хүрдэг. Бие тавгүйрхэж өвчин илэртэл нь “тэсэх” хэрэггүй, харин эртхэн эмчид хандах нь хүндрэл чирэгдэлгүй.  

6. Байнгын  секс.
Ажил дээрх ядаргаанаас болж эхнэр болон найз бүсгүйтэйгээ дотно харьцаанд орохоос бүү татгалз. Секст цаг заавал гарга. Энэ бол таны амьдралын хамгийн чухал хэсэг төдийгүй бэлгийн сулралаас урьдчилан сэргийлэх шилдэг арга болно.
”Витамен” буюу амьдралын шинэ дүр төрхийг хүссэн бүхэн хүртэх боломжтой байгаа биз дээ. Хамгийн чухал нь та өөрийнхөө ирээдүйг алхам алхмаар босгоход л  байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж