
Кинонд зарим жүжигчдийн үс засалт болоод гаднах дүр төрхийг эвдсэн, хүнд гэмээр нүүр будалт хийх бөгөөд Паттинсоны хувьд үсний засалтаа өөрчилжээ. Онц сонирхорлтой, адал явдалт, гэмт хэргийн тухай өгүүлэх тус кинонд Патинсоноос гадна Австралийн жүжигчин Гай Пирс, Гилиан Жонс, Энтони Хайс, Америкийн кино жүжигчин, кино продюссор Скут Макнэйри, Сюзан Приор нар тоглож байна.
Найруулагч Дэвид Мич хамгийн сүүлд “Animal Kingdom" бүтээлээрээ 2010 оны “Sundance” кино наадамд оролцож байжээ. Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сард “The Rover” киноны зураг авалтыг эхэлж байсан бол энэ сарын дундуур киногоо дуусгаж үзэгчдийн хүртээл болгох гэнэ.
Э.АНХТУЯА