Голомт банкны нийт харилцагчдын анхааралд

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Голомт банкны нийт харилцагчдын анхааралд

Эрхэм таны энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье!

Монгол Улсын төлбөрийн картын зах зээлд тэргүүлэгч  Голомт банк эрхэм харилцагч таны санхүүгийн хэрэглээнд ахиц, дэвшил авчрах шинэ техник технологийг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд энэ удаад бид төлбөрийн картын системээ шинэчлэн сайжруулах гэж буйгаа дуулгахад таатай байна.

Картын системийн шинэчлэлттэй холбоотойгоор 2013 оны 3-р сарын 7-ноос 3-р сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд доорх үйлчилгээнүүдэд хязгаарлалт хийх тул та бүхэн картын хэрэглээгээ зохицуулан бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье!
Үүнд:

  • Бүх төрлийн шинэ картын захиалга, сунгалт болон нөхөн авалт- 2013 оны 3-р сарын 7-ноос 2013 оны 03-р сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд түр хийгдэхгүй;
  • Картын бүх төрлийн гүйлгээ (АТМ, ПОС, CDM буюу Өөртөө үйлчлэх банк, Интернэт банк, СМАРТ банк)-2013 оны 3-р сарын 10-ны шөнийн 01:00 цагаас 03:00 цаг хүртэл түр хийгдэхгүй.

Төлбөрийн картаас бусад бүх төрлийн гүйлгээ хэвийн явагдах болно.

Танд асууж тодруулах зүйл гарвал 1646 дугаарын утсаар 24 цагийн турш холбогдож болохоос гадна картын системийн шинэчлэлттэй холбоотой санал хүсэлтээ cardcenter@golomtbank.com, mail@golomtbank.com хаягаар илгээнэ үү.

Бид танд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан банк санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхдээ баяртай байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж