Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарлажээ. Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор нууцын зэрэглэлтэй хоёр асуудал багтаж байна. Эл асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд оруулах аж. Мөн танилцуулахаар таван асуудал бэлтгэгджээ. Үүнд төрийн өмчийн оролцоотой банкуудын тухай асуудал багтаж байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
Г.ДАРЬ
№ | ХЭЛЭЛЦЭХ
АСУУДАЛ | Оруулах
Засгийн газрын гишүүн |
| Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах
тухай болон Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд
Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Х.ТЭМҮҮЖИН |
| Хөрөнгө
гаргах тухай | Х.ТЭМҮҮЖИН |
| Монгол,
Вьетнамын ЗГХК-ын хуралдааны тухай | Л.БОЛД |
| Хүний
нөөцийн хөтөлбөр батлах тухай | Ч.УЛААН |
| Төсвийн
зээл олгох тухай | Ч.УЛААН |
| Засгийн
газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн тухай: а/Дорнод,
Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой
хатуу хучилттай авто замаар холбох төсөл; б/”Гудамж”
төсөл /Улаанбаатар хотын 33 байрлал дахь авто замын уулзварыг дөрвөн замын уулзвар
болгон шинэчлэх болон Хурдны зам төсөл/; в/”Тавантолгойн
нүүрсний орд газар орчимд 300 МВт цахилгаан станц барих” төсөл; г/Шинэ
төмөр зам төсөл /Тавантолгой-Гашуунсухайт,
Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан болон Хөөт-Бичигт/* | Н.БАТБАЯР |
| Стратегийн
ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл | Н.БАТБАЯР |
| Журамд
өөрчлөлт оруулах тухай | Л.ГАНТӨМӨР |
| Монгол,
Германы хамтарсан сургууль байгуулах тухай | Л.ГАНТӨМӨР |
| Бусад
асуудал | Н.АЛТАНХУЯГ |
| Нууц
асуудал* | Л.БОЛД |
| Нууц
асуудал* | Л.БОЛД |
ТАНИЛЦУУЛАХ
АСУУДАЛ |
14. | Төрийн
өмчийн банкуудын тухай | Ч.УЛААН |
15. | Гадаад
харилцааны сайдын айлчлалын тухай | Л.БОЛД |
16. | Хөгжлийн
банкны хөрөнгийн зарцуулалтын байдлын тухай* | Н.БАТБАЯР |
17. | Энхийг
сахиулах ажиллагааны тухай* | Д.БАТ-ЭРДЭНЭ |
18. | Хөдөө аж
ахуйн ээлжит тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний тухай | Х.БАТТУЛГА |
Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана