Охиндоо нэр хайрлажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Охиндоо нэр хайрлажээ

Энэ сарын 14-нд нярайлсан супермодель Claudia Schiffer өчигдөр бяцхан охиндоо нэр хайрлажээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Германы өдөр тутмын “Die Welt” сонинд “Охинд Cosima Violet Vaughn Drummond гэдэг нэр өгсөн. Ээж, охин хоёрын бие маш сайн байгаа” гэж мэдээлэв. Ингээд үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүйн хүүхдүүд бүгд С үсгээр эхэлсэн нэртэй болсон байна. Түүний долоон настай том хүүг Caspar, харин таван настай охиныг Clementine гэдэг аж. Тэр 2002 онд кино найруулагч Matthew Vaughn-тай гэрлэсэн юм.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж