Д.Солонго, Б.Гантуяа нарт туслахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Д.Солонго, Б.Гантуяа нарт туслахыг уриаллаа

Элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог аюултай өвчин. Энэ өвчнөөр ихэвчлэн дунд болон ахимаг насны  эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг аж.

Гэтэл сүүлийн жилүүдэд уг өвчний улмаас шаналж буй хүмүүсийг тоог ид хийж бүтээх насандаа яваа залуучууд эзлэх болсон бөгөөд энэ нь 80-90-ээд оны үед олон хүүхэд В гепатитээр өвчилж байсны бодит урхаг хэмээн үзэж буй талаараа Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Элэгний хатуурал өвчний улмаас шаналж буй Д.Солонго, Б.Гантуяа нарт элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай байгаа мөнгийг цуглуулах үүднээс хандивын арга хэмжээг эхлүүлсэн талаар тэд хэлсэн юм. Тэдний эмчилгээнд 60-70 сая төгрөг хэрэгтэй байгаа аж.

Тус холбооны тэргүүн А.Ариунболд, “энэхүү өвчнөөс болж шаналж буй хоёр гэр бүл бидэнд хандсан. Адилхан залуу хүмүүс нэгнийгээ харсаар байж алдахад хайран байгаа учраас тусламжийн аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд их, дээд сургуулиудад хандивын хайрцаг явуулж байна. Түүнчлэн залуучуудыг өөрсдийн эрүүл мэнддээ эртнээс анхаарах хэрэгтэйг хэлэх гэсэн юм” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2012 онд гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр нэгдүгээрт жагссан тухай ч тэд хэлж байлаа.

Хэрэв та Д.Солонго, Б.Гантуяа нарт туслахыг хүсвэл:

Б.Гантуяа:
Хаан банк: 5114162219, Голомт банк: 3100001912 Харилцах утас: 95144055, 88556785

Д.Солонго:
Хаан банк: 5419001775, Хадгаламж банк: 26060001818 /Хүлээн авагч Содномын Цэрэндаваа/

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж