Кети Перри, Жон Майер нарын зугаалга

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Кети Перри, Жон Майер нарын зугаалга

Дуучин Кети Перри хөгжимчин Жон Майертай болзож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Хосууд сүүлийн үед уран бүтээлээ хойш тавьж амралт, чөлөөт цагтаа цаг гаргахаар шийдсэн бололтой Калифорнид найзуудтайгаа амарч байгаа юм байна. Жон, Кети нар 2011 онд нэгэн хөгжмийн арга хэмжээнд анх танилцсанаас хойш болзож эхэлсэн аж.

Өнгөрөгч сард Лос-Анжелост болсон алдарт Грэммийн хүндэт тайзанд  уран бүтээлээ хүргэж байсан түүнийг Жонтой сүй тавьсан гэсэн цуурхал дэгдсэн ч тэд одоог хүртэл энэ талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ. Учир нь Кети өнгөрөгч Валентины баяраар ядам хуруундаа бөгж зүүсэн байсан нь энэхүү тэмдэглэлт өдөр хосууд сүй тавьсан хэмээн зарим хэвлэлүүд мэдээлжээ. Кети Пери өмнө нь инээдмийн жүжигчин Рассел Брэндтэй хуримаа хийх хүртэл дотносож байсан бол Жоны хувьд дуучин Тейллор Свифт, Женифер Энистон , Жессика Симпсон нарын алдартнуудтай хайрын романс дэлгэж явжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж