Энэ оны эхний хоёр сарын байдлаар 50 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болсон бол нэг нь амиа алджээ. Түүнчлэн 49 хүүхэд гэмтэж бэртсэн судалгаа гарчээ.
Осолдсон хүүхдүүдийг насных нь байдлаар ангилвал 0-7 нас 39.8, 8-14 нас 46.6, 15-18 насныхан 15.7 хувийг эзэлсэн байна. Энэ үзүүлэлтээс харахад, 46.6 хувь буюу дийлэнхийг сургуулийн насны хүүхэд эзэлж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сулыг харуулж байна гэж албаны хүн дурьдав.
Энэ сарын 4-ний байдлаар гэхэд зургаан хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс 0-5 нас буюу сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, 14 буюу сургуулийн насны дөрвөн хүүхэд офицеруудын ордны зүүн талд автомашинд мөргүүлсэн аж. Хүүхэд мөргөсөн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийнхан тогтоожээ. Бага насныхан зам тээврийн ослоор амиа алдаж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн газраас эцэг эхчүүдэд анхаарал болгоомжтой байх, үр хүүхэддээ санаа тавихыг сэрэмжлүүллээ.