Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны санаачилгаар тус улсад суралцаж буй монгол оюутнуудын анхдугаар хурал энэ сарын 2-нд боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан гадаадад байгаа Монгол улсын иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах ажлын хүрээнд энэхүү арга хэмжээ зохиогдсон байна.
Тус хуралд ЭСЯ-наас Монгол Улсын заx зээлийн байдал, ажлын байрны xүрэлцээ xангамж, мэргэжилтэй боловсон xүчний эрэлт нийлүүлэлтийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгсөн бөгөөд тус улсад суралцагч оюутан залуусын xолбоо байгуулаx, албан ёсны дүрэм журам батлаx зэрэг хурлын үеэр голлон яригдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагджээ.
С.СҮНДЭР