“Ханьдаа дуулъя” нөгөөдөр эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

“Ханьдаа дуулъя” нөгөөдөр эгшиглэнэ

“…Эгшиг ялдам гоо бүсгүй чи байгаагүй бол

Энэ хорвоог юугаар хөглөх вэ

Эелдэг зөөлөн уяхан бүсгүй чи байгаагүй бол

Энэ ертөнц юугаар тайтгарах вэ…” Үнэхээр бүсгүй хүнийг магтан дуулсан дуу маш их байдаг.

Удахгүй болох гэж байгаа дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний ярьж заншсанаар мартын 8-нд 19.00 цагт “Irish” –т “Хурд” хамтлаг маань 15 дахь жилдээ бүсгүйчүүдээ, ээжүүдээ болон фенүүдээ баярлуулсан “Ханьдаа дуулъя” цэнгүүнээ хийх гэж байна.

Жил жилийн турш Хурдынхан олон сайхан гэнэтийн бэлэг барьж ирцгээсэн. Гэхдээ энэ жил бүсгүйчүүддээ бүр ч онцгой бэлэг барих гэнэ. Эрхэмсэг тансагийн дээд Кристиан Диорын гарын бэлэг энэхүү баярын цэнгүүнд очсон бүсгүй болгонд зориулагдах бөгөөд такс авсан хүмүүст баярын ширээ бэлдсэн байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Мөн найз нөхөд хамт олноороо ширээгээ 4-10 хүний суудалтайгаар засуулж болох гэнэ. Үзэгчдийн тоо хязгаартай уг цэнгүүний тасалбар нь 160 мянган төгрөг бөгөөд тасалбараа цэнгүүн болох “Irish”-с очиж аваарай.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж