Хойд Солонгос улс нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард пуужин хөөргөж, дараа нь хоёрдугаар сард дахин цөмийн туршилт хийснийхээ төлөө ирэх 11-ний өдрөөс эхлэн олон улсын шинэ хориг арга хэмжээтэй нүүр тулах болоод байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх АНУ-ын төлөөлөгч Сюзан Райсын мэдээлснээр ирэх долоо хоногоос Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээ нь тус улсын дипломатууд болон бэлэн мөнгөний гуйвуулгын эсрэг чиглэх аж.
Харин үүний хариуд Хойд Солонгос Өмнөдтэй байгуулсан гал зогсоох гэрээгээ цуцалж, хэзээ ч, ямар ч улс руу дайралт хийхэд бэлэн буйгаа мэдэгджээ.
Хоёр Солонгос 1950-1953 оны хооронд үргэлжилсэн дайны дараа гал зогсоох гэрээ байгуулсан юм.