Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 6/ 4,420 тоот арилжаагаар 18 компанийн нийт 43,905,973 төгрөгийн 37,040 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17077.91 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 76.36 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол 45 хэлцэл хийжээ. Өнөөдрийн арилжаагаар “Блюскай секьюритиз” ХК 28,497,070.00 төгрөгийн 25,930 ширхэг хувьцаа, “Зоос гоёл” ХК 2,978,955.00 төгрөгийн 3,087 ширхэг хувьцаа худалдсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР