“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Монголын нэгэн нэртэй найруулагчид кино хийх санал тавьж, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэхээ амлажээ. Түүний гэргий, “Монголын сайхан бүсгүй” тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт мисс Т.Уянгалянхуа тун удахгүй дөрөв дэх хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж буй. Тэрбээр нэгэнтээ “Би дөрвөн кинонд тоглосон болохоор дөрвөн хүүхэдтэй болно гэж боддог” хэмээн ярилцлага өгч байсан.
“Макс” Ганбаа удам залгах нуган үр төрүүлж өгсөн гэргийдээ “МNC” телевизийг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаа тэрбээр гэргийдээ зориулан “кино” захиалсан сурагтай. Ийнхүү Т.Уянгалянхуа тун удахгүй тав дахь киноныхоо гол дүрийг бүтээх бололтой.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”