Амжилттай яваа томоохон компаниудыг дуурайгчид олон байдаг нь гайхах зүйл биш болжээ.
Apple-ийг дуурайж хулхи бүтээгдэхүүн гаргадаг хуурмч компаниудын нэг нь сүүлийн үед хэрэглэгчдийн хэл амыг ихээр татаж буй iPad mini-г гаргажээ.
Тус iPad нь тэдний бодож байгаагаар хэрэглэгчдийн сонирхлыг татах нэмэлт онцлогуудтай гэнэ. Хулхи төхөөрөмж үйлдвэрлэх нь Хятадуудын хувьд байдаг л зүйл. Энэ үйлдэл нь зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд тус tablet-ийн харагдах гадаад байдал нь Apple-ийнхтай бараг ижил хийгээд IOS системтэй мэт харагдах авч үнэн хэрэгтээ Android системтэй мөн дуудлага хийх чадамжтай гэнэ.
Т.ТҮВШИН