Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Польшийн үер

Польшид бороо долоо хоног үргэлжлэн орж байна. Гол мөрний үеэрээр амь үрэгсэн польш хүний тоо 15 хүрлээ. Висла, Одер мөрнүүдэд усны төвшин аюултай хэмжээнд хүрчээ. Засаг захиргаа хүмүүсийг нүүлгэх арга хэмжээг авч байгаа ажээ.
Борооны улмаас үер болж байгаа үзэгдэл Польшийн бүх мужид бүртгэгдсэн байна. Авто ба төмөр зам эвдэрч хөдөлгөөнд нь саатал гарчээ.
Нийслэлд нь байдал ноцтой байгаа ба нэг дүүрэг усанд автсан байна. Хотын 120 сургууль цэцэрлэг хаагдсан ба Висла мөрнөөс 10 км-ын бүсийг хаагаад байгаа гэнэ. Хотын 100 мянга орчим хүн аюулд нэрвэгдээд байна. Польшийн Засгийн газар Европын холбоонд хандан тусламж гуйлаа. Мөн төсвөө эргэн харах болжээ. Үерийн улмаас үзсэн хохиролын хэмжээ одоогоор 2,5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үер ирэх сарын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж магадгүй. Гамшгийн улмаас сонгогчдын идэвх сул байх бололтой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж