Нарт хорвоод хэнч үгүй ганцаар алхахдаа
Чамайг гомдоосон хэн хүнийг уучилж
Чанга хатуу сэтгэлээр бүхнийг даваарай
Сайхан амьдрах цагт тойрон хүрээлдэг
Саар цагт юуг ч сонсдоггүй
Санаа сайтай заяа дээгүүр
Садан төрлөөсөө тусламж бүү гуйгаарай
Хэрэгтэй үедээ зөвхөн чамайг ашигладаг ч
Хэцүү цагт андаа гэж санадаггүй
Хэзээч чамайг баярлуулж байгаагүй
Хэнэггүй найзууддаа ахиж бүү очоорой
Ганцаардах үед хэнч чам дээр ирэхгүй
Ганц сайхан үг хэлэх хүн ч таарахгүй
Гал халуун хайр хүртэл чамаас зугтах үед
Ганцхан чи өөртөө л эзэн үлдэнэ
Амьдрал үргэлж дардан байдаг бол
Аз жаргалыг хэг ч мэдрэхээ болино
Амсах зовлон чи бидэнд адилхан хойно
Андуу ташаа орчлонд зөвхөн өөрөө л тэмц!!!