Ираны мэргэн буучид Тегеранд үүрэлсэн зэвүүн, муухай хархны эсрэг ширүүн тэмцэлд гарсан тухай “CNN” мэдээлжээ. Ираны байгаль орчны сайдын мэдээлснээр хархнууд гадны орнуудаас ачаа тээврийн хөрөг онгоцоор дамжин орж ирсэн бөгөөд эдгээр халдварт өвчин тараагч бохир амьтад Тегераны 26 дүүрэгт өргөн тархаад байгаа гэнэ. Түүнчлэн “ratbehavior.org” сайтад мэдээлснээр зарим тохиолдолд 40 см хүртэлх урттай хархнууд эн тэрүүгээр гүйлдэж, хүмүүсийг хазах болсон байна. Хэдийгээр Иранчууд хархнуудыг устгахын тулд өдрийн цагаар хор ашигладаг боловч саянаас тэдний эсрэг лазертай буугаар зэвсэглэсэн мэргэн буучдыг шөнийн цагаар анд гаргах болжээ.
Ираны албаныхны мэдээлснээр хархтай тэмцэгчид тэдний байршлыг тодруулахын тулд тусгай компьютерийн программ ашигладаг байна. Түүнчлэн Ираны байгаль орчны албаныхны зүгээс энэ 2013 оны сүүлч гэхэд хархтай тэмцэгч мэргэн буучдын багийг 40 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар мэргэн буучид 2205 тооны хархыг алж устгаад байгаа бөгөөд тэдний сэгийг шатаагаад тусгай цэгт булдаг байна.
Б.АНХТУЯА