УИХ-ын
дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын даргын
зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн яг
одоо Хэнтий аймагт ажиллаж байна.

Зүүн гурван аймагт ажиллахаар
өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдөлсөн парламентын тэргүүн болоод гишүүд
Өндөрхаан хотоос томилолтоо эхэлж байгаа юм. УИХ-ын дарга эхлээд тус
аймгийн удирдлагуудтай уулзаж улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил
болоод ирэх жилүүдэд төсөвт хөрөнгөөр гүйцэтгэх ажлын талаар санал
солилцлоо. Аймгийн Засаг даргын хэлснээр бол тус аймаг энэ жил 1000
айлыг орон сууцжуулах ажил эхлүүлсэн байна. Мөн Их эзэн Чингис хааны
өлгий нутгийн хувьд Чингис хааны цогцолбор байгуулж аялал жуулчлалыг
тэргүүлэх салбараа болгохоор ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: http://democrats.mn