Нийслэлд хүний амь нас хохирсон хэрэг ес гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Нийслэлд хүний амь нас хохирсон хэрэг ес гарлаа

Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай мэдээллийн төвд өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 677  мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    Бусдын биед гэмтэл учруулах хэрэг гурав, хулгайлах найм ,булаалт, хүчингийн хэрэг тус бүр нэг, танхайн гэмт хэрэг 11, авто ослын хэрэг 18, хүний амь нас хохирсон хэрэг ес гарлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 162 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн нэгдүгээр хороонд гэртээ нас барсан хүн байна гэсэн мэдээлэл иржээ. Хэргийн газар очиход 40 настай Ж гэдэг хүн энэ сарын 20-ноос хойш архи ууж байгаад нас барлаа гэж танилууд нь цагдаагийнханд мэдүүлсэн аж. Хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж байна. Мөн өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Баянгол” зочид буудлын зүүн урд уулзвар дээр  Accent /31-88УБМ/ машинд явж байсан иргэн Б гэнэт нас барсан аж. Нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж эхэлжээ. Өнгөрөгч шөнө Сүхбаатар  дүүрэгт өөрийгөө боомилсон хэрэг гарлаа. Тус дүүргийн есдүгээр хороонд амьдардаг 19 настай С нь гэрээслэл бичээд тоононоосоо мяндсан утсаар боомилон нас баржээ.

Х.Хангал  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж