Бид эрчүүдийн тансаг оршихуйг бүтээгч

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Бид эрчүүдийн тансаг оршихуйг бүтээгч

Alfred Dunhill компанийн Ази – Номхон Далайн бүс нутгийг хариуцсан захирал Роберт Манчини:

Эрчүүдэд зориулсан тансаг хувцас, хэрэглэлээрээ дэлхий дахинд алдартай Английн Alfred Dunhill брэнд Ханбүргэдэй их дэлгүүрт өөрийн шинэ дэлгүүрээ албан ёсоор нээсэнтэй холбогдуулан  Alfred Dunhill компанийн Ази – Номхон Далайн бүс нутгийг хариуцсан захирал Роберт Манчинигийн ярилцлагыг уншигч олондоо толилуулж байна.

Alfred Dunhill брэндийн хувцсыг чухам юу тийм онцгой болгоно вэ?

120 жилийн  туршид Alfred Dunhill-ын мөн чанарт өв соёл, уран нарийн хийц оршсоор ирсэн.  Иймээс бид  ёс зүй, өв уламжлалаа хадгалсан өөрийн гэсэн өнгө аяс бүхий коллекцуудаа бүтээхийн тулд хамгийн шилдэг, сайн чанарын даавуу үйлдвэрлэгч нартай хамтарч ажилладаг. Орчин үеийн төрх, зохицолдоо, шүтэн барилдлага, бусдаас ялгарах бүтээлч шинжүүдийн уялдаа холбоо нь манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн зарчим юм.

Dunhill –ын хувьд “тансаг” хэмээх үгийг тодорхойлж хэлбэл?

Бид өөрсдийгөө эрчүүдийн тансаг оршихуйг бүтээгч гэж тодорхойлдог. Alfred Dunhill зөвхөн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бус эрчүүдийн хүсэл сонирхлыг ойлгож,  тэдний сэтгэлд бүрэн нийцсэн загварлаг агаад эдэлгээ сайтай тансаг бүтээгдэхүүн хийдгээрээ бахархдаг .

Alfred Dunhill –ыг чухам хэнд зориулж хийдэг вэ? Энгийнээр тайлбарлаж өгнө үү?

Манай брэндийг хэрэглэдэг хүмүүс бол оюунлаг, аялах дуртай агаад өөрсдийгөө дэгжин харагдуулах уран сэтгэмж сайтай. Тэд чанар, эдэлгээг сайшаан үнэлдэг.

Alfred Dunhill –ын хамгийн сүүлийн коллекцынхаа онцлогийг дурьдвал?

Англи эх сурвалж, өв соёл нь төгс байдлын төлөөх эрэл хайгуул мэт чухал нандин зүйл билээ. Бид орчин үеийн тансаг хэрэглээнд нийцсэн хамгийн шилдгийг бүтээхийн төлөө энэхүү баялаг өв соёлын уламжлалтай Английн даавуу үйлдвэрлэгчид болон мэргэжилтэнгүүдийн мэдлэгийг өөрсдийн ур чадвартай хослуулан харилцан уялдаатай ажиллаж байна. Коллекцууд маань бидний загварлаг агаад  эдэлгээ сайтай байх зарчимд бүрэн нийцсэн дээд зэргийн чанартай тансаг материалаас бүтсэн.

Camdeboo хүрэмний загвар, хийцний талаар тайлбарлаж өгнө үү?

Өмнөд Африкийн Camdeboo үйлдрийн ангор ямаа үржүүлгийн фермерчидтэй анх би тэнд амьдардаг найзаараа дамжуулан танилцсан түүхтэй. Бид тэдэнтэй уулзахдаа тэдний хийдэг ажлын талаархи гайхалтай зүйлс болон  Alfred Dunhill –тай хамтран ажиллах чин хүсэлтэй байгаа тухай мэдэж авсан юм. Өмнө нь ангорон ноосыг өмсгөлд зориулж хольцтой хийдэг байсан бол тэд анх удаагаа  хувцас оёход нэн тохиромжтой 100 хувийн  ангорон ноолуурыг гарган авчээ. Энэ нь үнэхээр онцгой материал байсан тул бид маш түргэн хугацаанд аялал болон халуун орны уур амьсгалд төгс нийцсэн цөөн тооны хүрэм үйлдвэрлэж эхэлсэн. Учир нь тэд нэг улиралд гэхэд л маш бага хэмжээгээр ангор үйлдвэрлэдэг байлаа. Түүнээс хойш ангор манай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний гол түүхий эд болсон бөгөөд хамгийн сүүлд дөрвөн ч нэр төрлийн бүтээгдэхүүнд энэхүү ноосыг ашиглаж байна.

Alfred Dunhill Монголын зах зээлд тусгайлан зориулсан чиг хандлага баримталж байна уу?

Бүс нутаг, шинэ зах зээл,  боломж бүхэн шинэ шаардлага, сорилтуудтай тулгардаг. Бидний хувьд  боломжийг үнэлж, өөрсдийн хэрэглэгчдээ ойлгож мэдэх, бизнесээ хөгжүүлэхэд цаг хугацаа зарцуулахдаа таатай байдаг. Монгол дахь манай хэрэглэгч, дэмжигч нар маань бидний хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн сайн үйлчилгээг бид үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын зах зээлд брэндийнхээ хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

Монгол дахь манай бараа бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцэх бидний авьяас чадварын тусгалын хамгийн дээд нь байх болно.  Бидний эрчүүдэд санал болгож буй хувцас, арьсан эдлэл болон хэрэглэл маань Монголын хэрэглэгчдэд удалгүй танил болно гэдэгт итгэл дүүрэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж