
Streak нь бусад компанийн дийлэнх таблет төхөөрөмжүүдээс жижиг хэмжээтэй, тодруулбал, таван инч /12,5 см/ дэлгэцтэй бөгөөд Google компанийн Android үйлдлийн системтэй аж. Уг таблетийг 2010 оны нэгдүгээр сард болсон Consumer Electronics Show-ны үеэр анх танилцуулсан бөгөөд мэдрэгчтэй дэлгэцтэй Streak нь эхний ээлжинд Америкт, удалгүй Европ, Ази гээд дэлхийн бусад орнуудад худалдаалагдах эхлэх юм байна. Streak таблетын анхны загвар нь 3G, Wi-Fi, GPS-тэй, 16GB багтаамжтайн дээр урд болон ард байрласан хоёр камертай юм. Харин үнийн тухайд хараахан тодорхойгүй байна.
С.Цэлмэг