Хулсаар цахилгаан машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Хулсаар цахилгаан машин бүтээжээ


Японы уламжлалт гар урлал болон орчин цагийн технологийн дэвшлийг хослуулан бүтээсэн энэхүү автомашин нь гадаад үзэмжийн хувьд өхөөрдөм, стильтэй, өвөрмөц сонин эртний загвартай “Meguru” маркийн унаа юм. Уг машины их биеийг уруши буюу чий модыг хар төмрөөр бүрж хийсэн бөгөөд шалыг цэвэр хулсаар, хамгийн онцлууштай нь машины хаалгыг дэвүүр хэлбэртэй ваши буюу япон цаасаар хийсэн байна.

Осака хотын “Yodogawa Group” болон “Kinki Knives Industries” корпорацийн хамтран бүтээсэн автомашин нь Кьёто, Нара зэрэг эртний уламжлалаа хадгалж үлдсэн хот сууринд өргөн хэрэглээ болж чадна гэдэгт үйлдвэрлэгчид найдаж байгаа ажээ. Тэд уг цахилгаан хөдөлгүүртэй, хөнгөн жинтэй машинаар нэг сая иен буюу 10 орчим ам.доллараар зах зээлд худалдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Цахилгаан хөдөлгүүрийн тухайд гэрийн нөхцөлд цэнэглэх боломжтой бөгөөд хоёр цаг цэнэглэсэн нөхцөлд 40 км зайг саадгүй туулна. Харин “Meguru”-гийн дээд хурд нь 40 км/цаг ажээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс “Meguru”-д албан ёсны зөвшөөрөл авч, авто замын тээвэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн учир хотын хөдөлгөөнд чөлөөтэй оролцож болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж