Хамгийн сайхан эмэгтэй ч 15 жилийн дараа өөрөөсөө таван насаар ахимаг харагдахад харамсмаар биш гэж үү.
Гэхдээ бас цаг хугацаа огт үйлчилдэггүй мэт азтай эмэгтэйчүүд ч байна. Тэд өөрсдийн 30,40 дөнгөж шүргэх насандаа ч гудамжаар зөрөх жаалуудын шохоорхсон харцанд өртөж чадна. Харин үе тэнгийх нь яаж өөрөөсөө гурав, тав, арван насаар залуу харагдаж чадаж байна аа хэмээн гайхацгаана. Тэдний нууцыг мэдмээр байна уу . Тэгвэл мөнхийн залуу байх нууцын хит-паратыг сонирх.
– Инээмсэглэл. Залуу төрхөө хадгалахын гол шид. Манай офисст хоёр бүсгүй ажилладаг юм. Надежда байнга л инээмсэглэж явдаг харин Марина амьдралдаа гоморхсон мэт үргэлж ундууцна. Анхны бүсгүй яг л хорин тавт шиг л харагддаг бол харин Маринаг хүмүүс 35-аас дээш настай гэдэг. Үнэндээ бол Марина Надеждагаас долоон насаар эгч юм шүү дээ. Тийм ээ. Инээмсэглэл нүүрний үрчлээг тэнийлгэж, нүдний цогийг асаан, өнгөлөг дүр төрхтэй болгодог юм. Харин мөнхийн ууртай төрх таны залуу хөөрхөн царайг гундуулж дөнгөнө.
– Удам дамжих. Хэрвээ чиний ээж 45 насандаа төгсөх ангийн оюутан шиг харагддаг байсан бол энэ чанар нь танд ч бас давтагдаж болно. Эсрэгээрээ, гучин насандаа түүний нүүрний арьс үрчлээтэж, жин нэмж эхэлсэн бол чи сайхнаараа байсан ч тайвширч болохгүй. Асуудал үүсгэж болох хэсгүүддээ онцгой анхаарал тавь.
– Фитнес. Та сайхан бүгдийг удамшиж авлаа ч гуалиг бие, мөнхийн залуу насаа ямар ч хүч гаргахгүйгээр хадгална гэдэг тун ховор тохиолдол. Насны таргалалт, бие галбирын өөрчлөлтийг хэрхэн давж гарах вэ. Тэгвэл фитнес таны гоо сайхан, эрүүл мэндийн баталгаа болж өгнө. Та итгэл, найдвар алдалгүй тэвчээртэй хичээллэвэл өөрийгөө итгэл, урам зориг, сайхан бие хаа, амьдралын баяр баясгалангаар шагнах болно. Шагналд дургүй хүн гэж байхгүй биз дээ. Гэхдээ шагнал хөлс хүчээр л ирдэг.
– Өндөр биш нуруу. Магадгүй залуу насандаа та загварын ертөнцөд хөл тавих боломж олгоогүй намхан нуруундаа гоморхож явсан байж магадгүй. Тэгвэл гуч гараад ирэхээр энэ чинь таны жинхэнэ давуу тал болдог юм. 165 см-ийн өндөртэй 45 настай эмэгтэй 20 настай мэт харагдаж ч болно. Харин түүнээс өндөр нуруутай нь наснаасаа ч овортой харагдах гээд байдаг талтай.
– Косметикгүй байх. Та косметик хэрэглэдэгггүй бол өөрийнхөө наснаас даруй таван насыг хасч болно. Тэгэхээр та энгэсэг түрхэхдээ тун нямбай байхын зэрэгцээ бараг будаагүй мэт харагдахаар байх нь маш чухал. Гэхдээ заримдаа нойргүйдэл, стресс хямралаас болж хамгийн төгс сайхан царай ч аймшигтай харагдахаар болдог. Ийм үедээ энгэсэг хэрэглэхгүй нь жинхэнэ тэнэг хэрэг.