Н.Энхбаярын хэргийг дахин хэлэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хэргийг дахин хэлэлцэхгүй

Гурван шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Нийт шүүгч хянаад Нийт шүүгчдийн  хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хянан хэлэлцээд шийдвэр гаргажээ. Ерөнхий шүүгч “Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаар Н.Энхбаяр нарын хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй” гэж үзсэн байна.

 Н.Энхбаяр нарын өмгөөлөгчид “Гурван шатны шүүхээс Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн тул Н.Энхбаяр нарыг цагаатгах хүсэлт”-ийг гаргасан ч шүүх ийнхүү хэргийг Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа.

Д.ЖАРГАЛ

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж