УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүн, хэвлэл мэдээллийнхэн дагалдан ажиллана.
Парламентын тэргүүн томилолтоо Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос эхэлж, аймгийн удирдлагуудтай уулзахаас гадна Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Дорнод аймагт мөн төсөвт байгууллагуудаар орж төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын байдалтай танилцаж, аймгийн иргэдтэй уулзах юм байна. Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын ажил байдалтай танилцаж, Эрдэнэцагаан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулах юм байна.