Оросын жуулчидтай автобус осолдов

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Оросын жуулчидтай автобус осолдов

Туркийн Анталья мужид орос жуулчдын сууж явсан автобус 15 метрийн өндрөөс голд унажээ. Уг ослоор үрэгдэгсэдийн тоо 17 болон өссөн байна. Өмнө нь 16 хүн амиа алдан 25 нь гэмтэл бэртэл авсан гэж байлаа.
Уг осол 25-ны өглөөний орон нутигийн цагаар 5:30-д гарсан ба орос жуулчидтай автобус Аланья амралтын газраас жуулчлалын төв Памуккале руу нэг хоногийн аялал хийж явсан байна. Автобусанд 41 орос хүн явжээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Онцгой байдлын яамны онгоцыг Туркт явуулж шархадсан ба амь үрэгдэгсдийг авчрах үүргийг Шойгу сайдад өгсөн байна.
Гэмтэл авсан хүмүүсийг мужийн янз бүрийн эмнэлэгт яаралтай хүргэн эмчилж байна. Ослын шалтгааны тогтоохоор мөрдөн байцаагчид ажилдаа оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж