
Уг осол 25-ны өглөөний орон нутигийн цагаар 5:30-д гарсан ба орос жуулчидтай автобус Аланья амралтын газраас жуулчлалын төв Памуккале руу нэг хоногийн аялал хийж явсан байна. Автобусанд 41 орос хүн явжээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Онцгой байдлын яамны онгоцыг Туркт явуулж шархадсан ба амь үрэгдэгсдийг авчрах үүргийг Шойгу сайдад өгсөн байна.
Гэмтэл авсан хүмүүсийг мужийн янз бүрийн эмнэлэгт яаралтай хүргэн эмчилж байна. Ослын шалтгааны тогтоохоор мөрдөн байцаагчид ажилдаа оржээ.