Ан Сан Сү Чи Монголд зочилно

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Ан Сан Сү Чи Монголд зочилно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар Мьянмар Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, парламентын дэд ерөнхийлөгч, парламентын гадаад бодлогын байнгын хорооны дарга нар болон зарим яамны сайд нартай уулзаж, хоёр  орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мьянмарын Парламент болон Засгийн газар ирэх 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН)-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд төлөөлөгчөө ирүүлэхийн дээр Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Ан Сан Сү Чи биечлэн оролцохоо илэрхийлэв.

Монгол Улс  АОХН-ийн Сайд нарын 7 дугаар  бага хуралд шаргуу бэлтгэж байгаа бөгөөд  131 орны Гадаад хэргийн сайд, 20 шахам олон улсын байгууллагыг уриад байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн Хүндэт зочноор 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн дэлхий дахинаа нэр хүндтэй хэд хэдэн зүтгэлтнийг урьж оролцуулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж