Сайд М.Сономпил, Япон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар олон төслийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаад талархаж явдгаа илэрхийлээд “ДЦС-4”-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд дахин оруулахаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас бэлтгэж байгаа тухай ярилаа. Дээрхи төсөл тус станцад хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээг буурч нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, турбины тохируулгыг шинэчлэн зардал бууруулах зэрэг үр ашгийн болон байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах ач холбогдолтойг хэлж байлаа. Төслийн судалгааны ажлыг ЖАЙКА-ийн хөрөнгөөр Японы JPOWER компани өнгөрсөн оны долдугаар сард хийж гүйцэтгэжээ.
Улаанбаатарын дулаан, цахилгааны тав дахь эх үүсвэрийн хувьд, Засгийн газрын тогтоолын дагуу шинэ эх үүсвэр барих газрыг чөлөөлөхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Байгаль орчнынөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа газрыг чөлөөлнө гэж шийдвэрлэсэн тухай Эрчим хүчний сайд Элчин сайдад дуулгасан байна.