Тоглолтын тасалбар эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Тоглолтын тасалбар эрэлттэй байна

“Хоёр Хишгээ” хэмээн олонд танигдсан эгч дүүс болох дуучин Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар өөрсдийн бие даасан “Ижий эх орон” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тавихаар болсон билээ. Авьяаслаг бүсгүйчүүдийн гурав дахь бие даасан тоглолтын тасалбар тун ч эрэлттэй байгаа гэсэн шүү. Бүх сайхан эмэгтэйчүүд, ээжүүддээ зориулж байгаагаараа онцлог тэдний тоглолтод бүх цэргийн жааз хөгжмийн бүрэлдэхүүн, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, залуу дуучин Алтанхүү, морин хуурч Алтанбат нарын уран бүтээлчид оролцох юм. “Ижий эх орон” тоглолт энэ сарын 7-нд “Соёлын төв өргөө”-нд 17.00 цагт ганцхан удаа болох тул та ээжийгээ, эхнэрээ дагуулан очиж, баярлуулаарай.

Сонирхуулахад, эгч, дүү Хишгээ нар сар шинийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тэд мөн саяхан хилийн чанадад амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ толилуулаад иржээ.

“Ижий эх орон” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж