Жүдочид медалийн хур буулгав

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Жүдочид медалийн хур буулгав

“Хонконг-2013” олон улсын тэмцээнд манай жүдочид өндөр амжилт гаргалаа. Тус тэмцээнд дэлхийн 15 орны 200 гаруй улсад тамирчид оролцож хоёр өдрийн турш өрсөлдлөө. Тус тэмцээнд оролцсон манай баг тамирчид нийт нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 55кг-д З.Сүхчулуун-алт, 55кг-д Ш.Эрдэнэбаатар, 60кг Д.Гансүх нар мөнгө, 60кг-д Р.Баасанжав, 66кг-д Р.Цэдэн-Иш, -100кг-д Б.Гончигжав нар тус бүр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48кг-д Б.Алтанцэцэг, 52кг-д М.Долгоржав, -70кг-д Б.Хулан нар мөнгө,  -45кг-д Г.Наранцэцэг, -63кг-д Ш.Ганчимэг, -78кг-д З.Баднаагарав нар хүрэл медалийн эзэн болжээ. 

Б.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж